Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хөл бөмбөгийн ууган мастер Г.Банзрагчийн нэрэмжит тэмцээн болно

Монголын хөл бөмбөгийн ууган зургаан мастерын нэг, анхны шигшээ багийн тоглогч, улсын шүүгч Г.Банзрагчийн нэрэмжит футзалын тэмцээн 11-р сарын 14-15-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болно.

Г.Банзрагч нь 1959 онд МХБХ-г үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар 13 жил ажиллаж байсан түүхтэй. Монгол улсын хөл бөмбөгийн анхны шигшээ багт тоглож явсан Г.Банзрагч мастер сурсан мэдсэнээ хойч үедээ өвлүүлж, зуу зуун шавь бэлтгэсэнд талархаад баршгүй.

Зөвхөн тоглогч ч биш Монголын анхны ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаярт хөл бөмбөг гэх агуу спортын “А” үсгийг зааж байсан гайхалтай сурган хүмүүжүүлэгч юм. Тэр ч үүднээс МХБХ, өдгөө 82 настай Г.Банзрагч гуайн нэрэмжит тэмцээнд ач холбогдол өгч, зохион байгуулалтад оролцож байна.

Монголын Хөл бөмбөгийн Холбоо болон Ахмадын зөвлөлийн төлөөлөл Г.Банзрагч мастерын нэрэмжит тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцон хүндэтгэл үзүүлж, нөхөрсөг тоглолт хийнэ гэдгийг дуулгахад таатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан