Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банкны Улаанбаатар хотын салбар, нэгжүүд харилцагчдадаа банкны үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна

 

УОК-ын зөвшөөрлийн дагуу Голомт банкны Улаанбаатар хот дахь нэр бүхий салбар нэгжүүд 9:00-16:00 цагийн хооронд харилцагчдадаа үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн харилцагчдын хувьд, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд Сэлэнгэ аймгийн салбараас бусад орон нутагт Онцгой байдлын газраас тусгайлан цаг заагаагүй бол ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл банкны салбаруудаас үйлчилгээ авах боломжтой юм.

/Ажиллаж буй салбаруудын мэдээллийг https://www.golomtbank.com/ хаягаас аваарай./ 

Голомт банкны салбар, нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж, харилцагчдыг эрсдэлд оруулахгүй байхад анхааран хүн хоорондын зайг барьж үйлчлүүлэх тал дээр зохион байгуулалт хийж, бүх ATM, CDM, Киоск машинууддаа ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн харилцагчдаа болон ажилтнуудаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг аван ажиллаж байна. Гэсэн хэдий ч нэг дор олон хүн төвлөрүүлэхгүй байх, үйлчилгээний танхимд хүн хоорондын зай бариулах шаардлагын улмаас харилцагчид гадаа дугаарлах асуудал үүсэж байгаа тул хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд тус банкнаас харилцагчдаа халамжлах үйлчилгээг хэрэгжүүлж, халуун аарц, чацарганаар үйлчилж байна.

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд Голомт банк нь харилцагчдадаа уян хатан нөхцөл бүхий үйлчилгээнүүдийг санал болгохыг зорин ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу харилцагчдын зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг https://zeel.golomtbank.com/ хаягаар хүлээн авч хурдан хугацаанд хариу өгөн шийдвэрлэхээр ажиллаж байна.

 

Халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед та бүхэн аль болох гэрээсээ гаралгүй Голомт банкны Интернэт банк, Смарт банкны аппликэйшн, SocialPay аппликэйшнийг ашиглан банкны үйлчилгээнүүдийг авч, өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас хамгаалаарай.

Энх цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэж, халдвар хамгааллын дэглэмээ барьцгаая!

 

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан