Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Диана гүнж хорвоог орхиод 15 жил өнгөрчээ
Уэльсийн гүнж Диана таалал төгссөнөөс хойш 15 жил өнгөрчээ. Хэрэв тэрээр 1997 оны тэр намар Парист машины осолд ороогүйсэн бол өнөөдөр 51 настай байх байлаа. Гэвч гайт осол 1997 оны наймдугаар сарын 31-ний шөнө түүний амийг авч одсон билээ. Ард олны гүнж Дианаг дурсахаар Кенсингтоны ордоныг зорих хүмүүсийн цуваа 15 жилийн дараа ч тасрахгүй байна.  Диана гүнжийн амьдарч байсан энэ ордны өмнө өчигдөр олон мянган хүн цугларч, цэцэг өргөн, зургийг нь харж, дурсан санасан үгээ бичиж үлдээжээ. Харин Их Британийн хатан хааны гэр бүлийн зүгээс ямар нэг албан ёсны хүндэтгэл, дурсгалын үйл ажиллагаа зохион байгуулсангүй. Диана амьд ахуйдаа ард түмний гүнж байсан шигээ эгэл жирийн ард олон л түүнийг энэ өдөр дурсан саналаа.

Кенсингтоны ордон 2012-08-31



1997 он. Кенсигтоны ордны цэцэрлэгт Диана гүнжийн үхэлд гашуудсан хүмүүс хөл тавих зайгүй цэцэг тавьсан байв.

Гүнж болсны дараахь ордны эхэн үеийн амьдрал



1989 он                                                  1996 он
1995 он                                                1991 он

Газрын минатай аюултай газар өөрийн биеэр очиж, энэ тухай дэлхий нийтэд сэрэмжлүүлсэн нь. Диана гүнж хүмүүнлэгийн олон арван үйлсэд хүчин зүтгэж явсан билээ.

Диана гүнж осолд орохоос хэдхэн хоногийн өмнө найз залуу Доди Аль Файедын хамт паппарацын дуранд өртсөн нь энэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан