Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Global Finance” сэтгүүл Голомт банкийг 2020 оны Монгол Улсын Шилдэг Дижитал банкаар шалгарууллаа

Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Finance” сэтгүүл 2020 оны дэлхийн шилдэг банкнуудыг шалгруулснаас Монгол Улсаас Голомт банк “Шилдэг Дижитал банк”-аар тодорлоо. Ингэснээр Голомт банк “Global Finance”сэтгүүлийн шагналыг 6 дахь удаагаа хүртэж байна.

Дижитал хувьслын эхлэлийг тавьж, технологи суурьтай банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. 2020 онд гэхэд Голомт банк хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжууд, хиймэл оюун ухаанд суурилсан нэмэлт функцуудыг агуулсан өнгө дизайны шинэ шийдэл бүхий шинэчлэгдсэн Дижитал банк 5.0-ийг танилцуулсан билээ. Түүгээр зогсохгүй Мобиком Корпораци, Tridium Key ХХК-тай хамтарсан сим картан дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээ, Жамуха платформ буюу Блокчэйнд суурилсан шийдэл, Open Banking систем зэрэг технологид суурилсан банкны шинэлэг үйлчилгээнүүдийг салбартаа нэвтрүүлсээр байна.

“Global Finance” сэтгүүл нь шилдгүүдийг тодруулахдаа сүүлийн нэг жилийн хугацаан дахь санхүүгийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчилгээний сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, шинээр нэвтрүүлсэн технологийн дэвшил зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд Монгол Улсын банкны системд тэргүүлэх байр суурь, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээ, шилдэг технологи нэвтрүүлсэн байдал  зэрэг нь Голомт банкийг Шилдэг Дижитал банкаар шалгаруулах үндэслэл болжээ.

Эдгээр амжилтыг үнэлэн “Global Finance” сэтгүүлээс Голомт банкийг Монгол Улсын 2020 оны “Шилдэг Дижитал банк”-аар өргөмжилсөн нь нийт харилцагчдын маань бидэнд хүлээлгэсэн итгэлийн үр шим билээ. Эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хамгийн их уншсан