Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэг эхэллээ

 

Байгууллагын гүйцэтгэх удирдлага, дунд шатны менежерүүд, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “1000 CEO, 1000 хүчирхэг компани” бизнесийг дэмжих төслийн хүрээнд “Executive summit 2020 виртаул сургалт-хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ.

Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хүргэх ажлын эхлэл энэхүү арга хэмжээг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” санаачлан зохион байгуулж байна. “Зогсолтгүй хөгж, Сорилтыг удирд” уриатай энэхүү сургалт-хэлэлцүүлэгт Монголын бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд уригдан оролцож байна.  Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал бизнесийн салбарт эрс өөрчлөлт хийх, хүнд нөхцөл байдлыг хохирол багатайгаар даван туулах, шинэ шийдэл санал болгоход хүргэж буй. Бизнес зогсонги байдалд орсон, нөхцөл байдал тодорхойгүй энэ цаг үед хэрхэн хохирол багатай даван туулах, бизнесээ шинэ хэлбэрээр зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцүүлгээр голлох юм.

Хэлэлцүүлэг Хамтран ажиллах давуу талыг бий болгох нь, Талент удирдахад давуу талыг ашиглах нь, Инновац дижитал шилжилтэд  давамгайлах нь зэрэг сэдвийн хүрээнд 2 өдөр үргэлжилнэ.

Харвардын менежментийн курсын хөтөлбөрийг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлж байгаа. Тодруулбал, Харвард Бизнес сургуулийн Паблишингийн менежрүүд болон гүйцэтгэх удирдлагын манлайллын холимог хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Харвард Бизнес сургуулийн паблишингийн дэд ерөнхийлөгч Николас Грант Клэйтон болон Ази Номхон Далайн орнууд хариусан захирал Пердип Кумар нар гарын үсэг зурсан юм. Гэрээний хүрээнд Танхимын гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн захирлууд, удирдах албан тушаалтнуудад манлайллын сургалтын хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх боломж ийнхүү нээгдэж байна.  Эхний сургалтын хөтөлбөр ирэх оны нэгдүгээр сард эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан