Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт Банк 2020 оны “Онцлох ТоС Банк”-аар тодорлоо

“Монголын Тогвортой Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд МонголБанк болон Тогтвортой Санхүүжилтийн (ТоС) Холбооноос жил бүр ТоС-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой ахиц дэвшил, амжилт гаргасан банкнуудыг тодруулдаг билээ.Тус холбооноос 2020 оны “Онцлох ТоС Банк”-аар Голомт банк байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага, ногоон зээл, ТоС-ийн сургалт хөгжил зэрэг ажлуудаараа манлайлан шалгарчээ.

Голомт Банк нь 2020 онд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын системээ бүрэн шинэчилж, зээлийн байгаль орчин нийгмийн эрсдэлийг тухайн салбарын онцлогийг авч үзэн нарийвчлан үнэлж, байгаль орчин, нийгмийн эрсдэлүүдийг бууруулах зөвлөмж шаардлагуудыг харилцагчдадаа тавьж ажилласан нь шалгуурын чухал үзүүлэлт болсон байна.  Түүнчлэн тус банк нь НҮБ-ын Хариуцлагатай Банкны Зарчмууд-ыг үндэслэгч банкны хувьд дотооддоо “Тогтвортой Хөгжлийн Бодлого”-ыг шинэчлэн баталж, өөрийн дотоод үйл ажиллагаа, хүний нөөц, тайлагнал, хамтын ажиллагаа зэрэг банкны бүхий л үйл ажиллагааны салбарттогтвортойхөгжлийн зорилтуудыг тусган ажиллаж байна.

Энэ хүрээнд 2020 оны онцлох ажлуудад банкны дотоод үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэй байлгах үүднээс хог хаягдлыг дахин ангилах системтэй болж, ангилсан хог хаягдлыг дахин боловсруулах төвүүдэд хүргүүлдэг болсон, цахилгааны болон усны хэрэглээг бууруулсанболон тогтвортой санхүүжилтийн сургалт хөгжлийн хүрээнд нийт 72 удаагийн 3259 хүн цагийн сургалт орсон зэрэг ажлуудыг зохион байгуулагчид онцоллоо.

 

Голомт Банк нь ТоС хөтөлбөрийг үүсгэн байгуулагдсан цагаас хойш дэмжин ажиллаж, анх 2016 онд ТоС Манлайлагч байгууллагаар сонгогдон ажиллаж байсан бол2021 оны ТоС Манлайлагч банкаар тус банк дахин сонгогдож, ирэх жилийн тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх ажилд манлайлан ажиллахаар болжээ.

Хамгийн их уншсан