Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЛИГИЙН КЛУБҮҮД, ГИШҮҮН ХОЛБООДТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Монголын Хөл Бөмбөгийн Холбооноос клуб, гишүүн холбоодыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Үндэсний Дээд лиг, Эмэгтэйчүүдийн Дээд лиг, Үндэсний Нэгдүгээр лиг, Футзалын Дээд лигийн клубүүд болон орон нутаг дахь гишүүн холбоодтой хамтын ажиллагааны гэрээг байгуулаад байна.

Сар бүр тогтмол олгох мөнгөн дэмжлэгийг дээрх лигийн клубүүд маань үндсэн багийн болон өсвөрийн дасгалжуулагч нарын боловсрол, хөгжил болон МХБХ-ны клуб лицензжүүлэх журмын дагуу тогтвортой үйл ажиллагаанд зарцуулах юм.

Дэлхий даяар нүүрлээд буй халдварт өвчний хүнд цаг үед МХБХ-ноос энэхүү дэмжих гэрээг байгуулсан нь эдийн засгийн хүндрэлтэй тулгараад буй клубүүдээ дэмжиж буй бодит, сайн менежментийн ажил болж чадаж байгааг клубийн удирдлагуудаас илэрхийлсээр байна.

Санхүүжилт 38 клубт олгогдохоос 35 клубт тогтмол олгогдож байгаа бөгөөд 35 клубийн сарын санхүүжилт 29.800.000 байна.

Гишүүн холбоодын үйл ажиллагааг дэмжих ажлын байр /оффис/ түрээсийн төлбөр нийт 21 аймгийн хөл бөмбөгийн холбоодод олгогдоно.

Түрээсийн санхүүжилт сарын 300.000 төгрөг байх бөгөөд одоогоор 5 аймгийн гэрээ батлагдаж, МХБХ-ноос сард 1.500.000 төгрөгийн санхүүжилт олгож байна.

ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН МЕНЕЖМЕНТИЙН ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан