Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
 Улсын хэмжээнд өнгөрсөн онд ачаа тээвэрлэлт 12 хувиар буурчээ

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2020 онд 60.3 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оноос 8.7 (12.6%) сая тонноор буурсан үзүүлэлт аж. Энэхүү бууралтад авто тээврээр тээсэн ачаа 10.4 (25.4%) сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ.

Авто замын тээвэр

Авто тээврээр 2020 онд 30.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 124.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 10.4 (25.4%) сая тонн, зорчигчид 44.3 (26.3%) сая хүнээр тус тус буурсан байна.

Ачаа тээврийн бууралтад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 6.8 сая тонн буюу 20.2 хувиар, зорчигч тээврийн хувьд нийслэлийн тээврээр зорчигчид (давхардсан тоо) 40.4 (26.5%) сая хүнээр буурсан нь нөлөөлсөн байна. Харин 2020 оны 4 дүгээр улиралд, авто замын тээврээр тээсэн ачаа өмнөх улирлаас 3.2 (34.5%) сая тонноор өсөж, зорчигчид 11.2 (30.0%) сая хүнээр буурсан байна.

Төмөр замын тээвэр

Төмөр замын тээврээр 2020 онд 29.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.7 (6.0%) сая тонноор өсжээ.

Агаарын тээвэр

Агаарын тээврээр 2020 онд 2.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 3.2 (56.0%) мянган тонноор буурсан байна.

Эх сурвалж: ҮСХ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан