Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Витамин ₮” хөтөлбөрийн супер азтанаар Д.Анухатан тодорч, “Nissan Leaf” цахилгаан автомашины эзэн боллоо

Голомт банк иргэдийнхээ санхүүгийн дархлаа, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Витамин ₮” төгрөгийн, хугацаатай хадгаламжийн урамшуулалт аяныг 2020.07.20 өдрөөс 2020.12.31 өдрийг дуустал 5 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж азтануудаа тодрууллаа. Аяны туршид нийт 9 удаагийн тохирол явагдаж,хуримтлалыг зуршил болгож чадсан 122 азтан ухаалаг гар утас, ухаалаг цаг, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичгүүдээс гадна супер хонжвор болох Nissan Leaf цахилгаан автомашины эзэд боллоо.

Nissan Leaf цахилгаан автомашины эхний супер азтанаар өнгөрсөн оны 10 дугаар сард явагдсан тохирлоор 8 настай хүү Г.Бартанбаатар тодорч, автомашины эзэн болсон тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл дараагийн супер хонжворын эзнийг 2020.01.16-ны өдөр Боловсрол суваг телевизийн шууд нэвтрүүлгээр тодруулсан бөгөөд Д.Анухатан тодорч, супер азтан болж Nissan Leaf цахилгаан автомашины эзэн боллоо. Супер шагналын эзнээр тодорсон түүнийг Голомт банкны удирдлагууд халдвар хамгааллын дэглэмээ сахин, өнөөдөр хүлээн авч автомашиныг нь гардуулан өглөө. Голомт банкны үнэнч харилцагч тэрээр хуримтлалыг зуршил болгож, хуримтлалдаа орлого нэмснээр сугалаатай болж, ийнхүү супер шагналын эзэн болжээ.

Дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 цар тахлын үед иргэн бүр эрүүл мэндийн дархлаагаа дэмжихээс гадна санхүүгийн болзошгүй эрсдэлд бэлэн байхад нь санхүүгийн хөшүүрэг болох зорилгоор Голомт банкнаас энэхүү аяныг санаачлан хэрэгжүүлсэн ба төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгосон билээ. Аяны хугацаанд тодорсон азтай харилцагчид Супер азтан - Nissan Leaf цахилгаан автомашин 2ш, Цахилгаан скүтер – 5ш, Huawei P30 гар утас – 9ш, Ухаалаг цаг – 6ш, Emart, Nomin худалдааны төвөөр худалдан авалт хийх эрхийн бичиг -100ш эзэн болсноор “Витамин ₮” урамшуулалт аян өндөрлөж байна.

Улс орон даяар хөл хорио тогтоож, тодорхойгүй үеийг туулж буй энэ цаг үед санхүүгийн дархлаагаа сайжруулж, гэнэтийн хэрэгцээ болон ирээдүйнхээ төлөө хуримтлал нээж, хуримтлалыг зуршил болгож буй нийт харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье.

Маргаашийн ирээдүйн төлөө өнөөдрөөс хийж буй үнэ цэнтэй хуримтлалд тань амжилт хүсье!

Хуримтлалыг санаачлагч Голомт банк.

Хамгийн их уншсан