Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Доминик Стросс Кан эхнэрээсээ салжээ
Хүчингийн хэрэгт холбогдсоноос болж Олон улсын валютын сангийн захирлын суудлаасаа огцорсон Доминик Стросс Кан эхнэрээсээ салжээ. Энэ мэдээллийг түүний эхнэр Энне Синклэйр баталсан бөгөөд одоо тэд тусдаа амьдарч байгаа гэнэ. Гэхдээ салах өргөдлөө албан ёсоор шүүхэд өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа аж. Францын хэвлэл мэдээллийн салбарт өндөр нэр хүндтэй хатагтай Энне Синклэйр Доминик Стросс Каныг Америкт зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлсэн гэгдэх таагүй хэрэг төвөгт орооцолдоод байхад нь  “нөхөртөө итгэж байна” хэмээн мэдэгдэж, хажууд нь дэмжиж туслаж байсан юм. Гэвч тийм хүнд үеийг давж гарсан гэр бүл чухам юуны учраас өнөөдөр хоёр тийш болж байгаа нь тодорхойгүй байна. Франц дахь “Huffington Post” сонины эрхлэгчээр ажилладаг Энне Синклэйр “Le Parisien” сонинд өгсөн ярилцлагадаа “Салснаас хойш сэтгэл санаагаа тайван байлгахын тулд амралтаа авч, одоо эрч хүчтэйгээр ажиллаж байна” гэж ярьжээ.   
Францын Ерөнхийлөгч болох ирээдүйтэй хэмээн яригдаж байсан Доминик Стросс Каны улстөрчийн карьер Нью-Йоркийн Софител буудалд болсон явдлын дараа төгсгөл болсон юм. Хэдийгээр түүний орооцолдсон хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон ч түүний буруутгасан, үүнтэй ижил төрлийн хэрэг ар араасаа гарч ирж, одоо Францын шүүхээр шалгагдаж байгаа. Түүний дунд биеэ үнэлэгчидтэй холбогдсон хэрэг ч байгаа юм. 
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан