Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Токиогийн тэнгэрт Монголын төрийн дуулал олон эгшиглэх болтугай

Тэртээ 1956 онд Монгол Улсад олимпизмийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 1962 онд олон улсын олимпийн хорооны халуун ам бүлд багтаж, Монгол хүн олимпийн их наадмын талбарт өрсөлдөх үүд хаалга нээгдсэн билээ. Олон улсын олимпийн хорооны гишүүн болсноос ердөө хоёр жилийн дараа 1964 оны Токиогийн зуны олимп, Австрийн Инсбургийн өвлийн олимпод анх удаа оролцож, Монгол гэдэг орон олимпийн наадамд нэгдсэнийг тунхаглаж байсан юм.

Улмаар 1968 оны Мехикогийн олимпоос бөхийн чөлөөт барилдааны төрөлд 4 тамирчин нэгэн зэрэг медаль хүртэж олимпийн медальт орнуудын тоонд Монгол Улс багтсан байжээ.

Харин Монголын жүдочид 1972 оны Мюнхэний олимпод анх удаагаа зодоглож байсан бол 1980 оны Москвагийн олимпод Ардын багш, МУГТ Ц.Дамдин, МУГТ Р.Даваадалай нар мөнгө хүрэл медаль хүртэн жүдочдоос анхдагч болсон билээ.

Энэ цагаас олимпийн медалийн буухиа үргэлжлэн манай жүдочид 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл нийт 8-н медаль болж арвижаад байгаа юм. Энэ сайхан амжилтын эхлэлийг тавьсан Монголын үндэсний олимпийн хорооны үе, үеийн удирдлагууд, хамт олондоо үүсч байгуулагдсаны 65 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бидний хамтын ажиллагаа улам бат суурьтай байж Токиогийн тэнгэрт Монголын төрийн дуулал олон эгшиглэх болтугай...

МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан