Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“БЭЭЖИН-2022” ОЛИМП ЭХЛЭХЭД ЯГ НЭГ ЖИЛ ҮЛДЛЭЭ

БНХАУ -ын нийслэл Бээжин хотноо яг нэг жилийн дараа, бүүр тодруулбал 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болох Өвлийн олимпийн XXIV наадам нээлтээ хийнэ.

Өдгөөгөөс таван жил хагасын өмнө буюу 2015 оны долдугаар сард Малайзын Куала Лумпур хотноо болсон ОУОХ-ны 128 дугаар чуулганаар Бээжин хот 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг Казахстаны Алматы хотыг 44:40 саналаар ялж хүртсэн билээ.

“Бээжин-2022” Өвлийн олимпийн наадамд оролцох тамирчид долоон спортын 15 төрлөөр, нийт 109 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.

Бээжин хот нь Зуны болон Өвлийн олимпийн наадмыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болох ажээ.

Уламжлал ёсоор Олимпийн наадам эхлэхээс яг нэг жилийн өмнө ОУОХ Үндэсний олимпийн хороод, тамирчдад албан ёсоор урилга илгээдэг бөгөөд өнөөдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Хятадын үндэсний ТВ-ээр видео мэндчилгээ дэвшүүлэх юм.

Урьдчилсан байдлаар “Бээжин-2022” Өвлийн олимпийн наадамд 95 орны ҮОХ баг тамирчдаа илгээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд харин Их Британий ҮОХ нь Хятадын эрх баригчид үндэсний цөөнхөд баримталж буй хүний эрхийн асуудлаа нааштай шийдэхгүй бол “Бээжин-2022” олимпод баг тамирчдаа оролцуулахгүй бойкот хийнэ хэмээн мэдэгдсэн билээ.

Ц.Энхтүвшин МҮОХ-ны АНУ дахь элч тѳлѳѳлѳгч

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан