Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ЧӨЛӨӨТИЙН ТАМИРЧИД ОЛИМПИЙН ЭРХИЙН ХОЁР ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

“Токио-2020” зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд одоогийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх аваад байна. Улсаар нь ангилбал, Япон долоо, Казахстан зургаа, БНХАУ тав, Энэтхэг дөрөв, Монгол, Иран, БНАСАУ хоёр, Узбекистан, Кыргызстан, Сири тус бүр нэг эрх авчээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн тивийн олимпийн эрх олгох тэмцээний олимпийн жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад олимпийн эрх олгоно. Энэхүү тэмцээнийг залгуулаад манай тамирчид дөрөвдүгээр 12-17-нд Алматыд тивийн аваргад хүч үзэх юм. Хэрэв Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн аваргад эрхээ авч чадаагүй тамирчин сүүлийн боломж буюу тавдугаар сарын 6-9-нд Болгарын нийслэл Софид болох олимпийн эрхийн цорын ганц тэмцээнээр олимпийн эрх өгөх юм.

АЗИ ТИВЭЭС ЭРХ АВСАН ТАМИРЧИД

Эрэгтэйчүүдийн 57 кг: 3. Нурислам Санаев (Казахстан), 3. Рави Кумар (Энэтхэг), 5. Реза Атри (Иран)

65 кг: 2. Даулет Ниязбеков (Казахстан), 3. Бажранг Пуния (Энэтхэг), 5. Төмөр-Очирын Тулга (Монгол), 5. Такүто Отогүро (Япон)

74 кг: 5. Мао Окүи (Япон), 5. Дайнар Кайсанов (Казахстан)

86 кг: 1. Хассан Яздани (Иран), 2. Деепак Пуния (Энэтхэг)

97 кг: 5. Алишер Ергали (Казахстан)

125 кг: 3. Дэн Живей (БНХАУ), 5. Бажа Хутаба (Сири), 5. Ядоллах Мохеби (Иран)

Эмэгтэйчүүдийн 50 кг: 3. Валентина Исламова (Казахстан), 5. Сун Янань (БНХАУ)

53 кг: 1. Пак Йон Ми (БНАСАУ), 2. Майю Мүкаида (Япон), 3. Пан Киану (БНХАУ), Винеш Фогат (Энэтхэг)

57 кг: 1. Рисако Кавай (Япон), 2. Рон Ниннин (БНХАУ)

62 кг: 1. Аусулуу Тыныбекова (Кыргызстан), 3. Юкүко Кавай (Япон), 5. Рим Жон Сим (БНАСАУ)

68 кг: 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), 5. Сара Дошо (Япон)

76 кг: 2. Хироэ Минагава (Япон), 5. Эльмира Сыздыкова (Казахстан), 5. Зоу Киан (БНХАУ)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан