Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк “Ажлын байрыг дэмжих” 3%-ийн хүүтэй зээлийн хүсэлтийг онлайнаар авч эхэллээ

Короновируст халдвар (COVID-19)-ын цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”, Ипотекийн зээл болон Монголбанкны репо санхүүжилтийн зээлийг харилцагчдад хүртээмжтэй хүргэхэд Голомт банкны зүгээс дэмжин, хамтран ажиллаж холбогдох бэлтгэл ажлуудаа хангаад байна.

Энэ хүрээнд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй Ажлын байрыг дэмжих” зээлийн хүсэлтийг Голомт банк онлайнаар болон бүх салбар нэгжүүдээрээ дамжуулан хүлээн авч эхэллээ.

Уг зээл нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад зориулагдсан бөгөөд зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, 3 жилийн хугацаатай, 3%-ийн хүүтэй олгогдох юм.

“Ажлын байрыг дэмжих” 3%-ийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага Энд дарж зээлдэгчид тавигдах шаардлагатай танилцан зээлийн хүсэлтээ илгээнэ үү.

Хүсэлт илгээх холбоос: https://www.golomtbank.com/loans_form

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжигч Голомт банк.

Сайн сайхныг санхүүжүүлнэ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан