Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ажлын байраар хангахад зарцуулах хөрөнгийг фитнесст зарцуулна гэж мушгин гуйвуулж байна гэв

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос залуусыг фитнесст хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэх мэдээлэлд тайлбар өглөө. Бүрэн эхээр нь хүргэе.

“Твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр "Засгийн газар эдийн засгийг дэмжиж, хямралыг гэтлэх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд залуусыг фитнесст хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулна. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд МҮОХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд голлох үүрэгтэй оролцоно" гэсэн утга бүхий ташаа мэдээлэл гарах боллоо. МҮОХ нь хүн төрөлхтөний эв нэгдлийн их наадам болох олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа оролцуулж, эх орныхоо нэрийг гаргах эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бахархам түүхтэй байгууллага. Засгийн газрын холбогдох албаныхны зүгээс няцаасанчлан залуусыг ажлын байраар хангахад зарцуулахаар бэлтгэж буй дээрх хөрөнгийг фитнесст зарцуулах гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын нэрийг зориуд оруулж ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын хувьд, “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд саяхан танилцуулсан.

Дээрх төлөвлөгөөг:

- Идэвхтэй, эрүүл үндэстэн

- Ялагч үндэстэн

- Спортын эко систем бүрдүүлэх

- Спорт-Хөдөлгөгч хүч

-Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. МҮОХ нь улстөржилтөөс ангид байгууллага бөгөөд тус хорооны удирдлагууд, үйл ажиллагаатай холбоотой элдэв ташаа мэдээлэлд автахгүй байхыг ард иргэдээсээ хүсье” гэжээ.

1 Сэтгэгдэл
Мэдээж ганцхан фитнест зарцуулахгүй байлгүй дээ. Спортын эко орчинг бүрдүүлэх гэдэг нь таалагдаж байна. Хамгийн гол нь ажил хэрэг болгож үр дүнгий нь үзэх хэрэгтэй.
Хамгийн их уншсан