Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ETT бонд гаргах хүсэлтээ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД хүргүүллээ

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой санхүүгийн зах зээлд хамгийн өндөр дүн бүхий 2 их наяд хүртэлх ам.долларын болон төгрөгийн бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн Биржид өнөөдөр /2021.03.05/ хүргүүллээ.

Энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас санхүүжилтын газрын дарга С.Ашидмөнх, Тэргүүлэх Андеррайтер “БиДиСЕК” ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн, Андеррайтер “ЭмАйСиСи” ҮЦК -ийн Захирал С.Гантулга, Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай нар оролцов.   

Уг хүсэлтийг Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо хянаж, холбогдох зөвшөөрөл гарснаар арилжааны захиалга эхэлнэ.

Бондын арилжаа эхэлж, төлөвлөсөн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр 2021-2025 онд 186.1 сая тонн нүүрс олборлож, 172.6 сая тонн нүүрс борлуулж, нийт 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 2,479.9 сая ам.доллар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

1 Сэтгэгдэл
ЕТТ юм уу?, ЭТТ юм болов уу?. Гарчигаа зөв биччих сэтгүүлч алга бол дээ. Хөөрхий...
Хамгийн их уншсан