Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцаллаа

“Анна Каренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцлав.

Гуравдугаар сарын 8 буюу өнөөдөр Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг,  соёлын тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан. Тэгвэл 13:00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Улаанбаатар паласын зүгээс мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн Крокус эвент холлд болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. Их наяд эвент холл-д болох "Мотив" хамтлагийн тоглолт ч мөн цуцлагдсан байна.

Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
tsutslahgui geed yaahiin muu teneguud
Хамгийн их уншсан