Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МҮХАҮТ-ын гишүүд ТӨБЗГ-ын дарга нар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал солилцлоо

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн болон танхимын тэргүүлэгч гишүүд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл, дэд дарга А.Ариунболд нар уулзаж, төрийн өмчит, хуулийн этгээдийн эрх зүйн байдал, засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал солилцлоо. 

МҮХАҮТ-ын удирдлагууд болон тэргүүлэгч гишүүд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, төрийн ба хувийн хэвшлийн ААН-үүдийн өрсөлдөөн, ямар салбарт төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байх, төрийн худалдан авалтын талаар тодорхой саналууд тавив. Улмаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд болон төрийн өмчийн хуулийн этгээдтэй холбоотой хуулийн шинэчлэлд саналаа хүргүүлэхээр тогтлоо.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч буй. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, тэдгээрийн төлөвлөлт, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах талаар бүхий л түвшинд онцгой анхаарч, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгаа билээ.   

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан