Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах асуудлаар санал солилцлоо

Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг 2017 онд авсан билээ. Уг наадмыг зохион байгуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Улаанбаатар спорт менежмент НТӨХК-ийн захирал Б.Тамир болон холбогдох албаны хүмүүс уулзаж, санал солилцлоо.

Тухайлбал, Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг зохион байгуулах хороог нийслэлийн Засаг дарга удирдах бөгөөд бэлтгэл ажил болон нарийн төлөвлөгөө гаргаж, ажилдаа шуурхайлан орох талаар ярилцлаа.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг наадмыг зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд цаашид хотын эдийн засгийг дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэсэн юм.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан