Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Өмнөд Африкийн алтны уурхайд бослого гарлаа
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын алтны уурхайд гарсан эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглахад хүрсэн байна. Марикан дахь Лонмин компаний дэлхийд гуравт ордог  цагаан алтны том уурхайд эмх замбараагүй байдал гарах үеэр 44 хүн хохирсны  34 нь цагдаагийнхны суманд өрсөн байна. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс бол манай гарагийн цагаан алтны 80 орчим хувь байдаг улс. Дэлхийн зах зээл дээр цагаан алтны үнэ 10 орчим хувиар өссөн нь ийм  явдал гарахад хүргэжээ. Даваа гарагт тус уурхайн 60 орчим ажилчин цалин хөлсөө нэмүүлэх шаардлага тавьж ажил хаяжээ. Үүнээс үүдээд ажилчдын тал нь ээлжиндээ гараагүй байна. “Хүмүүс ажилдаа гаралгүй эсэргүүцэл үзүүлсэн. Цагдаагийнхан аргагүйн эрхэнд нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглахад хүрсэн юм” гэж компанийн мэдээлэлд дурджээ. Харин цагдаагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Пинки Тсиньян болохоор “урьд нь уурхайд ажиллаж байсан хүмүүс, ажилчид, цагдаагийн хамгаалагчдын дунд буудалцаан болсон” гэжээ.
Үүнээс гадна дэлхийд алт үйлдвэрлэлээрээ дөрөвт ордог KCD East уурхайд ч гэсэн ажилчид нь ажлаа хаяад гурав хонож байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан