Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор:

1.      Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах;

2.      Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргалаа. Уг санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ болон 200 дээш ажиллагчидтай худалдааны салбарын аж, ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөв.

Жилийн инфляц 2021 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 2.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.0 хувьтай байна. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр байна. Суурь төсөөллөөр 2021 онд инфляц дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах хүлээлттэй байгаа хэдий ч вирусын тархалт, вакцинжуулалттай холбоотой өөрчлөгдөж болзошгүй байна.

Вакцинжуулалт амжилттай үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, аж, ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байна. 2021 оны эхний 2 сард экспорт 73 хувиар, боловсруулах салбар 1, 2 дугаар саруудад 66 хувь болон 37 хувиар тус тус өслөө. Түүнчлэн, олон улсын зээлжих зэрэглэлийн Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг сөргөөс тогтвортой болгож сайжруулахад Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ нэмэгдэж, богино хугацаат гадаад өрийн дарамт буурсны зэрэгцээ эдийн засгийн төлөв сайжрах хүлээлттэй байгаа нь нөлөөлсөн байна.

Төв банкны зүгээс КОВИД-19 цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалж байна.

Инфляц зорилтоос давах нөхцөл үүссэн тохиолдолд Мөнгөний бодлогын хороо бодлогын тохируулга хийх болно.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан