Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Токио-2020” Олимпийн галт бамбарын буухиа маргааш эхэлнэ

Маргааш буюу 2021 оны гуравдугаар сарын 25-нд Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын галт бамбарын буухиа аялал эхлэх гэж байна. Жилийн өмнө Грекийн ариун дагшин Олимп уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпийн музейд хадгалагдаж байсан билээ.

Олимпийн галт бамбарын буухиаг зүгээр ч нэг Фүкүшимагаас эхлүүлээгүй. Өдгөөгөөс 10 жилийн өмнө Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас хамгийн их хохирол амссан энэ л газраас, дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын хүнд үед “Hope Lights Our Way” буюу “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” хэмээх уриатай Олимпийн галт бамбарын буухиа эхэлж буй нь бэлгэдэлтэй, ерөөлтэй.

121 хоногийн туршид Японы бүх 47 аймаг, 857 хот, суурин газрыг туулан долдугаар сарын 23-нд Олимпийн цэнгэлдэхэд морилох Олимпийн галт бамбарыг 10,000 гаруй хүн буухиалах юм.

Маргааш орон нутгийн цагаар өглөө 9.00 цагаас Олимпийн галт бамбарын буухианы гарааны ёслолд 2011 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга болж,

хэдхэн сарын өмнө байгалийн гамшигт нэрвэгдэж, хатуу хүтүүг ханатлаа амсаад байсан ард түмнийхээ сэтгэлд итгэлийн гэрэлт Нарыг авчирч байсан Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн гишүүд оролцох аж.

Олимпийн бамбар нь Японы үндэсний бэлгэдэл болсон Сакура ( cherry blossom) цэцгийн дэлбээний загвартай, 71 см өндөр, 1,2 кг жинтэй гэнэ. Бамбарын бүтцийн 30 хувьд 2011 оны байгалийн гамшгийн дараа барьж байсан нийтийн түр хоргодох байрны бүтцэд ашиглагдаж байсан хөнгөн цагааныг дахин боловсруулсан материал оролцуулж, алдарт Шинкансэн хурдны галт тэрэгний үйлдвэрлэлт ашигласан технологоор бүтээсэн байна.

Мөн “Токио-2020” олимпийн бамбар нь түүхэнд анхны устөрөгчийн хүчийг ашигласан галт бамбар болох юм.

Хүмүүн төрөлхтөн цар тахлыг ялан дийлэх их баяр, эв нэгдэл, найрамдлын бэлгэдэл болох “Токио-2020” олимпийн наадмын галт бамбар та бидэнд гэрэл гэгээ, итгэл авчрахаар айсуй...

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан