Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк “Эх дэлхийн цаг”-т нэгдэж байна

Дэлхийн байгаль хамгаалахсан (WWF)-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөдөлгөөнийг 2007 оноос, Монгол Улсад 2010 оноос хойш жил бүр хэрэгжүүлж ирсэн билээ.

Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч Голомт банкны зүгээс энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажиллахын зэрэгцээ оффисуудынхаа цахилгаан ашиглалтыг бууруулан өдөр бүр 1 цагийн турш гэрлээ унтрааж, дэлхийн байгаль орчны чиглэлээрх хамгийн том хөдөлгөөн болох “Эх дэлхийн цаг”-т нэгдэж байна.

“Эх дэлхийн цаг” хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг юм. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршиж байна.

Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагийн 20:30-д нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраадаг. Үүний дагуу энэ жил 2021.03.27-нд буюу энэ Бямба гарагт уг өдөр тохиож байгаа бөгөөд 20:30-21:30 цаг хүртэл хүн бүрийг гэрлээ унтраан эх дэлхийн цагт нэгдэж, байгаль орчинд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Бид гэрлээ унтраана. Харин та?

 

Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч Голомт банк

 

Хамгийн их уншсан