Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ТОКИО-2020 ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫН БУУХИА ЭХЭЛЛЭЭ

Японы Фүкүшима мужаас өнөөдөр буюу 2021.03.25-ны өдөр “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын бамбарын буухиа эхэллээ. Нийтдээ 47 муж, 859 хот, тосгоныг дамжин 7 сарын 23-ны өдрийг хүртэл тойрно. Жилийн өмнө Грекийн ариун Олимпиад бадраасан “Мөнхийн гал” тухайн үед Японд ирсэн ч цар тахлын улмаас аялуулах хугацаа нь хойшлогдож өдийг хүрсэн юм.

Олимпын бамбарын аяллыг Фүкүшима мужаас эхлүүлж буй нь учиртай. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2011 онд Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас хамгийн их хохирол амссан нь энэ муж бөгөөд гамшгийн дараах нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтыг олон нийтэд таниулах давхар зорилготойгоор ийнхүү сонгожээ.

Олимпын цэнгэлдэхэд 2020.07.23-ны өдөр ирэх галт бамбарыг 10 000 гаруй хүн буухиална. Цар тахлаас үүдэн бүтэн жилээр хойшилсон энэ удаагийн олимп хатуу дэг журмын дор, аль болох цөөн хүн хамруулах зайлшгүй шаардлагаар бамбарын нээлтийн үйл ажиллагааг зочид болон холбогдох албаныхны тоог 60%-иар бууруулж, 160 хүний бүрэлдэхүүнтэй цомхон зохион байгуулж байна.

Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт Токио-2020 олимпын наадмыг гадаадын үзэгчгүй зохион байгуулахаар болсон. Харин дотоодын үзэгчдийг хэрхэн зохицуулах тухай шийдвэр тун удахгүй гарах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан