Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЖҮДОЧИД ТБИЛИСИЙН ГРАНД СЛАМЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

 

Гүржийн нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга ангилалын тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч хүч үзэхэд -73 кг-ын жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар түрүүлж, монгол улс 2 алт, 1 хүрэл медальтай 80 орны багийг тэргүүлж байна.

Ц.Цогтбаатар энэ өдөр D хэсгийг тэргүүлэн барилдаж, Португал, Итали, Гүрж, Косовогийн жүдочдыг сөхрүүлэн аваргын төлөө шалгарсан. Улмаар аваргын төлөө Канадын жүдоч, дэлхийн чансааны тавдугаарт эрэмбтэй Артур Маржелидоныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт Ташкент, Тбилисийн Гранд Сламд дараалан түрүүллээ. Ингэснээр Ц.Цогтбаатар дэлхийн чансааны 1000 оноо авч 5 дугаар байр руу дэвших боломжтой боллоо. Ц.Цогтбаатарын аваргын төлөөх барилдааныг үзнэ үү!

https://www.youtube.com/watch?v=LZVBvKCgP6g

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан