Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Цахим гүйлтэнд 25895 иргэн оролцлоо

“Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” аян хоёр долоо хоногийн турш үргэлжилж нийт 25895 иргэн оролцож 466 839 км замыг туулсан нь дэлхийг 11,6 удаа тойрох, мөн дэлхийгээс сар луу ирж, очих зай юм байна.

Говь-Алтай аймаг 2021.03.28-ны өдрийн 00:00 цагийн байдлаар 86 645 км зам туулж хамгийн олон км туулсан аймаг, дүүргийн группыг хошуучиллаа. Мөн дангаараа нэг өдөрт 25 491км зам туулж цахим гүйлтийн аяны рекордыг шинэчилсэн юм.

Түүнчлэн Говь-Алтай аймаг нь  нийт 3825 иргэнээ цахим гүйлтэд хамруулж, хамгийн олон оролцогчтой аймгаар шалгарлаа.

Нийслэлээс Сонгинохайрхан дүүрэг 47 849 км зам туулсан амжилтаараа  тэргүүллээ хадгалж чадлаа. Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн туулсан зам тун ойролцоо байж, ширүүн өрсөлдөөн үзүүлж чадсан.

Улс орон даяар анх удаа зохион байгуулагдсан "Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" үйл ажиллагаанд оролцогчдын тоо 26 мянга болон  өргөжлөө. 

Бүс бүсээр нэгтгэсэн дүнг удахгүй зарлана хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан