Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Б.Обамаг дэмжих Ардчилсан намын их хурал эхэллээ
Ерөнхийлөгч Б.Обамаг дахин сонгуулах зорилготой АНУ-ын Ардчилсан намын их хурал энэ өдрүүдэд Хойд Каролинад болж байна. Гурван өдөр үргэлжлэх их хуралд тэргүүн хатагтай Мишель Обама, экс Ерөнхийлөгч Билл Клинтон зэрэг хүмүүс Барак Обамаг дэмжин үг хэлэх юм. Харин хурлын сүүлчийн өдөр Ерөнхийлөгч Б.Обама өөрөө үг хэлэх бөгөөд тэр үед хурлын танхимд 74 мянган хүн цугларах төлөв гарчээ.

Харин энэ хооронд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни Б.Обаматай халз мэтгэлцэхдээ шаргуу бэлтгэж байгаа гэнэ. Саяхны судалгаагаар Барак Обамагийн рейтинг Митт Ромнигоос үл ялиг илүү яваа дүн гарсан юм. Гэвч өмнөх Ерөнхийлөгч нарын рейтингтэй харьцуулбал Б.Обама маш доогуур үзүүлэлттэй байгаа юм. Түүнээс өмнөх үеийн төрийн тэргүүнүүд дахин сонгуульд өрсөлдөх үедээ түүнээс илүү өндөр рейтингтэй байдаг байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан