Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МОНГОЛБАНК: ОНЫ ЭХНИЙ 3 САРД 2.9 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВСАН

Гадаад валютын нөөцийг бүрдүүлэх голлох эх үүсвэрийн нэг нь Монгол Улсын алтны олборлолт буюу олборлосон алтаа Монголбанканд худалдах. Энэ хүрээнд Монголбанк өнгөрсөн жилүүдэд алт тушаалтыг дэмжихийн тулд олон арга хэмжээ аваад байна. Улмаар өнгөрсөн онд Төв банкны худалдан авсан үнэт металлын хэмжээ 23 тонн давж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Хэдий тийм боловч он гарсаар буураад байна.

2021 он гарсаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар гурван удаа хатуу хөл хорио тогтоосон юм. Энэ нь алт олборлогч компаниуд болон бичил алт олборлогчдын үйл ажиллагааг хязгаарлахад нөлөөлжээ.

Харин олон улсын таваарын зах зээлийг харвал сүүлийн зургаан сарын хугацаанд алтны үнэд буурах хөдөлгөөн давамгайлж байна. Мөн хугацаанд алтны спот үнэ 9.7 хувиар буурч, дөрөвдүгээр сарын тавны өдрийн байдлаар 1728 орчим ам.доллар хэлбэлзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан