Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллана

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан нартай цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Засгийн газраас коронавирустай тэмцэхдээ аль болох хатуу хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагааг зогсоохгүй бодлого баримталж, арга хэмжээ авч хэрэгжүүлж буйд аж ахуйн нэгж байгууллагууд талархаж байгааг илэрхийлээд мөн Замын-Үүдийн хилийн боомтод 650 орчим автомашины бөөгнөрөл үүсэж гацаад байгаа нөхцөл байдалд УОК нааштай шийдвэр гаргахад анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 4 дүгээр сарын 7-ноос Замын-Үүдийн хилийн боомт шат дараатай нээгдэнэ гээд, уг асуудлыг цааш нь УОК-т уламжлахаа илэрхийлэв.

Мөн энэ онд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан МҮХАҮТ-аас зохион байгуулах үйл ажиллагаанд тус яамны зүгээс дэмжиж оролцохоо мэдэгдлээ.

Ирэх 10 дугаар сард нээлтээ хийх “Дэлхийн экспо-2020 Дубай” үзэсгэлэнд Монголын талаас хэрхэн оролцох талаар харилцан ярилцаж, санал солилцов.

Энэхүү үзэсгэлэн нь дэлхий нийтийн хувьд ковид-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцлов. Цаашид ГХЯ болон МҮХАҮТ гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй, нягт хамтран ажиллах талаар ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан