Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Холбооны мөрдөх товчоо “Apple”-ийн 12 сая кодыг хакеруудад алджээ
“AntiSec” хэмээх хакер бүлэглэл “Apple” компанийн 12 сая гаруй UDID танигч кодыг Холбооны мөрдөх товчооноос хулгайлж авснаа мэдэгдлээ. UDID гэдэг нь “Apple”-ийн бүтээгдэхүүн бүрт байдаг 40 тэмдэгт бүхий дахин давтагдашгүй таних код юм. Холбооны мөрдөх товчооны мэдээллийн санд “Apple”-ийн 12 сая хэрэглэгчийн ийм код хадгалагдаж байдаг бөгөөд түүнээс нь хакерууд хуулж авчээ. Тэд Холбооны мөрдөх товчооны агент Кристофер Стэнглийн зөөврийн компьютерээс кодуудыг авсан гэнэ.
Гэвч Холбооны мөрдөх товчоо хакерын бүлэглэлийн дээрх мэдэгдлийг үгүйсгэж байна. Харин “AntiSec”-ийн зүгээс хакер хийснээ баталгаажуулж нэг сая гаруй UDID кодод агуулагдаж буй хэрэглэгчийн нэр, утасны дугаар, гэрийн хаяг зэргийг интернэтэд дэлгэсэн байна.
Холбооны мөрдөх товчоо "Apple"-ийн кодыг зарим хүнийг мөрдөж мөшгөхөд ашигладаг аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан