Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Японы Засгийн газар маргаантай арлын хэсгийг худалдан авна
Японы Засгийн газар маргаан дагуулсан Сенкаку арлын хэсгийг эзэмшигчээс нь хоёр тэрбум 50 сая иен буюу 26 сая ам.доллараар худалдан авахаар тохирч чадсан байна. Уоцури, Китако, Минамико гэдэг гурван арлыг Хятад өөрийн газар нутаг хэмээж Дяоюдай гэж нэрлэдэг юм. Японы Ерөнхий сайд Ёшихико Нода өнөөгийн санхүүгий нөхцөл байдлаас болоод дээрх мөнгийг нөөцийн сангаасаа гаргахаар шийдвэрлэж байгаа юм байна. Өнөөдөр Засгийн газрын төлөөлөгчид Японы нийслэл Токио багтдаг Токио аймгийн амбан захирагч Синтаро Исихаройтой уулзах юм байна. Энэ аймаг анх энэ арлыг авна гэж байсан юм. Харин Засгийн газар Токио аймгаас арай илүү буюу 50 сая иен илүү үнэ хэлснээр арлыг эзэмшигч санаагаа өөрчилж Засгийн газарт худалдсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан