Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт хураагдсан 1.445.200 ам.долларыг улсын орлого болгожээ

Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны 04 сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан мөнгийг шилжүүллээ.  

Авлигатай тэмцэх газар нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна.  

3 Сэтгэгдэл
яг үнэн тэрмөнгөөрөө амьсгалын аппарат аваачээ манайд амьсгалын аппарат нэг бгаа гэсэн биздээ
Хэнээс хураасныг бич дээ
Ядаж 10 ширхэг амьгалах аппаратуудыг нь авч өг
Хамгийн их уншсан