Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ХҮНДИЙГ ӨРГӨЛТИЙНХӨН ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ АЗИЙН АШТ-Д ОРОЛЦОНО


Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. 2020 оны хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Ташкент хот аваад байсан ч цар тахалын улмаас нэг жилээр хойшилсон билээ. Токио-2020 олимпийн наадмын эрх олгох алтан цуврал тэмцээнд Азийн шилдгүүд бүгд хуран чуулж байна. Учир нь Олон улсын хүндийг өргөлтийн холбоо Токио-2020 олимпийн эрхийг дөрвөн тэмцээнээр олгохоор төлөвлөж байсан ч короновирусийн улмаас хоёр тэмцээн нь цуцлагдаад байгаа юм. Улмаар энэ удаагийн Азийн АШТ нь олимпийн эрх олгох гол тэмцээн бөгөөд ирэх сард олимпийн эрхийн тэмцээн виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм. Азийн аварга шалгаруулах алтан цувралд манай улс долоон тамирчнаа илгээсэн бөгөөд ОУХМ Цэнхэржавын Хосбаярын удирдлагад оролцох юм. Эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Энхтамир, 71 кг-д Г.Ануужин, -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр, +87 кг Э.Билэгсайхан,  эрэгтэйчүүдийн 67 кг Э.Мөнхдөл, 96 кг Б.Цэнд-Аюуш нар эх орноо төлөөлөн хүч үзнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан