Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

Улс орон даяар Ковид-19 халдварын тохиолдлууд илэрсээр байгаа энэ үед ч хүмүүсийн өдөр тутамдаа зайлшгүй хийдэг, хамгийн эрэлт хэрэгцээтэй шаардлагатай зүйл бол худалдан авалт билээ. Нөхцөл байдал ямар байхаас үл хамааран айл өрх бүрт өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээгээ хангах шаардлага үргэлж тулгарч байдаг. Тиймээс худалдан авалт, үйлчилгээний төлбөр тооцоогоо хийхдээ халдвар авахаас сэргийлж бэлэн мөнгө, төлбөрийн картын хэрэглээний оронд ухаалаг утаснаасаа SocialPay аппликэйшнээр зайнаас, аюулгүй төлбөр хийхийг Голомт банкнаас нийт харилцагчдадаа уриалж байна.

Үүний хүрээнд харилцагчдаа зайнаас, аюулгүй төлбөр тооцоо хийхийг дэмжин урамшуулахаар “Төлбөр тооцоогоо зайнаас хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя” уриан дор “Сугалаатай SocialPay” урамшуулалт ээлжит аяныг зарлалаа.

Урамшуулалт аян 2021.04.01-2021.04.30-ны өдрийг дуустал явагдах бөгөөд 14 хоног тутамд 10 азтан 500,000₮ хожих буюу нэг сарын хугацаанд нийт 20 азтан тодрох юм.

Тохирол болох өдрийг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар урьдчилан мэдэгдэж, Live-аар шууд дамжуулан тодруулна.

Сугалаанд хэрхэн оролцох вэ?

SocialP ayаппликэйшн ашиглан:

  • Шинээр бүртгүүлж, нэвтэрсэн;
  • SocialPay-д бүртгэлгүй найздаа урилга илгээж, урилга хүлээн авсан найз нь SocialPay апликэйшнд амжилттай бүртгүүлж, нэвтэрсэн тохиолдолд найзаа урьсан хэрэглэгч болон найзаар уригдсан хэрэглэгч тус бүрт;
  • Онлайнаар худалдан авалт хийсэн;
  • Дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудад хийгдсэн 1,000 болон түүнээс дээш төгрөгийн гүйлгээ тутамд 1ш сугалаа олгоно. 

Жишээ нь, Намуун 50,000₮ болон 2,000₮-өөр худалдан авалт хийсэн тохиолдолд нийт 2 ш сугалаатай болно.

Харилцагчта SocialPay аппликэйшний Нэмэлт цэсний “Сугалаат аян” хэсгээс өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой.

SocialPay аппликэйшнг Appstore, Playstore болон AppGallery-аас яг одоо татаж авч Хаанаас ч, Хурдан, Хялбар шийдлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.

SocialPay аппликэйшнийг дараах холбоосоор татна уу :https://digital.golomtbank.com/product/

 

 

Хамгийн их уншсан