Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглавал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ

Монголбанк нь банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хамтран хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг шаардлага хангасан хуулийн этгээд, иргэдэд банкны чөлөөт эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй олгох үйл ажиллагаанд Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан Засгийн газрын санхүүгийн зуучлагч, банкинд хяналт тавих чиг үүрэгтэйгээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 
Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалахад чухал үүрэгтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчийн үйл ажиллагааг эргэлтийн хөрөнгө, зээлийн дахин санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих зорилготой тус хөнгөлөлттэй санхүүжилтийн ашиглалт, зарцуулалтад тавих хяналт, тайлагналын тогтолцоог банкны дотоод хяналт, Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт болон хууль сахиулах эрх бүхий байгууллагын оролцоотойгоор бүрдүүлж байна. Тухайлбал, “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн зориулалт бусаар ашиглах, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зээлдэгч болон зээл олгож байгаа банкны үйл ажиллагаанд хянах зорилгоор Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг банкуудтай байгуулснаас гадна 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сангийн яам, Монголбанк хамтран “Ажлын байрыг дэмжих зээлийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих журам”-ыг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, эдийн засгийн тодорхой салбаруудын төлөөлөл болох төрийн бус байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн, хараат бус хяналтын зөвлөлийг Сангийн яамнаас байгуулна. Түүнчлэн, Монголбанк, Сангийн яамнаас зээл олголт, зээлийн зарцуулалтад газар дээрх шалгалтыг тогтмол хийх болно.
“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглаж зөрчил гаргасан тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардах бөгөөд холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно.
Зээл олгохтой холбоотой аливаа санал, гомдол, хүсэлт мэдээллийг доорх утсаар хүлээн авах болно.

Монголбанк:                          +976-11-310081

Хаан банк:                             +976-18001917

Төрийн банк:                         +976-18001881

Голомт банк:                          +976-18001646          

Худалдаа хөгжлийн банк:    +976-19001977

Хас банк:                                +976-18001888

Капитрон банк:                     +976-18002020          

Тээвэр хөгжлийн банк:        +976-77169999          

Кредит банк:                          +976-18001808

Богд банк:                              +976-75771199

_________o0o_________

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан