Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Э.Сүхбат, А.Хулан нар залуучуудын дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа

Польш улсын Кельце хотноо сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцож байгаа билээ. Тэднээс тэмцээний долоо дахь өдөр Алтанбекийн Хулан, Энхзоригтийн Сүхбат нар шагналын тавцанд гарах болзлоо хангаад цаашид медалийн өнгөө өөрчлөх тулааныг хийхээр боллоо.

Өчигдөр тэмцээний долоо дахь өдөр эмэгтэйчүүдийн 51кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Алтанбекийн Хулан, Казакстаны Гульнара Турапбайг 5:0 харьцаатай буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Мөн эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд тулалдсан залуучуудын шигшээ багийн тамирчин Энхзоригтын Сүхбат Испаний Хуан Пантоха Моренотой тулалдаж 5:0 харьцаатайгаар ялж, хагас шигшээд шалгарсан байна.

Э.Сүхбат нь хагас шигшээд ОХУ-ын Евгений Жоровтой өрсөлдөх бол А.Хулан нь ОХУ-ын Валерия Линьковатай нударга зөрүүлнэ. Эрэгтэй 21, эмэгтэй 5 дахь удаагийн залуучуудын ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд өнөөдөр явагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан