Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Буянт-Ухаа" нисэх буудал зорчигчдоо хүлээж авахад бэлэн болжээ

Монгол Улс ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс агаарын хилээ нээхтэй холбогдуулан "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал нислэгийн аюулгүй байдлыг хангах, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах, тав тухтай үйлчлүүлэх орчин бүрдүүлэх, тахлын халдвараас урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглээ байршуулах, тусгаарлах өрөө гаргах зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Тогтмол нислэг үйлдэж эхэлхэд нисэх буудлын болон хил дээрх хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид зорчигч үйлчлүүлэг, ачаа тээврээс тахлын халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. 

Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын тогтоол, шийдвэр, зөвлөмж холбогдох дүрэм журам зааврыг мөрдлөг болгон зорчигч нислэг эхлэхээс өмнө бүртгэлийн танхимд 1.5-2 метрийн зай барьж зогсох тэмдэглэгээг байршуулах, мөн сэжигтэй зорчигч ирсэн тохиолдолд эмнэлгийн ажилтнууд анхны тусламж үзүүлэх тусгаарлах өрөөг гаргажээ.

Зорчигчдод амны хаалт зүүх, бээлий өмсөх, ариутгалын бодис биедээ авч явах талаар тогтмол сануулга өгч ажиллах шинэ нөхцөл байдал үүсэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад ковидын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан нисэх буудлын болоод хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид, зорчигч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс нисэх буудалд ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэсээр байна гэж ИНЕГ-аас мэдээлэв.

5 ДУГААР САРД ГҮЙЦЭТГЭХ ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ХУВААРЬ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан