Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МЧБХ:Хэд хэдэн тамирчдын хариу эерэг гарсан харамсалтай мэдээг бид хүлээн аваад байна

Чөлөөт бөхийн холбооноос зарим тамирчны шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгснийг уншигч танд хүргэж байна. “Манай Үндэсний шигшээ багийн тамирчид 4-р сарын 07-ны өдөр Казахстан улсыг 43-уулаа зорин Олимпийн эрхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод, Болгарын Софи хотод 5-р сарын 06-09-нд болох олимпийн эрхийн сүүлийн боломж тэмцээнд оролцох 5 тамирчин, 5 багш нийт 8 хүнээ үлдээгээд, бусад 35 тамирчин, шүүгч, багш, албаны хүмүүс эх орондоо ирээд тусгаарлалтад 4 хонож байна.

Алматыд байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдсан ба 04-р сарын 21-ний өдөр буюу ирэхээсээ 2 өдрийн өмнө шинжилгээ өгч сөрөг гэсэн хариу аваад тусгай үүргийн онгоцонд суусан.

Харин энд ирээд тусгаарлах байранд өгсөн шинжилгээгээр хэд хэдэн тамирчдын хариу эерэг гарсан харамсалтай мэдээг бид хүлээн аваад байна. Тамирчдын биеийн байдал хэвийн ил шинж тэмдэг байхгүй хөнгөн хэлбэрийн шинжтэй байна гэж эмч мэргэжилтнүүд оношлосон. Казахстаныг зорихоос өмнө буюу 3-р сарын 10-ны өдөр манай бүх тамирчид вакцины 1-р тунг хийлгэсэн байгаа.

Тус тэмцээнд оролцсон Япон, Өмнөд Солонгос, Киргыз, Иран зэрэг орнууд болон манай оролцогчдоос ковидын халдвар илэрсэн нь тогтоогдсон ба бид энэ тухай холбогдох газруудад мэдэгдэн, тамирчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавин ажиллаж байна.

Дэлхийн хэмжээнд нөмрөөд байгаа цар тахал биднийг тойрсонгүй. Энэ бэрхшээлийг гар гараасаа атган хамтдаа давж гарч чадна гэдэгт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, бөхийн зүтгэлтнүүд та бүхэндээ итгэж байна.

Казахстанд үлдсэн баг бүрэлдэхүүн мөн шинжилгээ өгсөн байгаа бөгөөд сөрөг хариу хүлээн авч бэлтгэл сургуулиа вакум орчинд үргэлжлүүлж байгаа тухай мэдээг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас аваад байна.

Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, сахилга баттай, өөрийгөө болон өрөөлийг болзошгүй эрсдлээс хамгаалахыг чөлөөт бөхийнхөндөө болон бусад спортын төрлүүдийн спорт холбоодод уриалж байна.

ТАМИРЧИД МИНЬ ХУРДАН ЭДГЭРЧ ДЭВЖЭЭНДЭЭ ГАРАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ” гэжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан