Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МОНГОЛБАНК V САРД 2.6 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ

Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ тавдугаар сард хоёр дахин өсөж, 2.6 тонн хүрлээ. Он гарснаас хойш нийт 6.9 тонныг худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.7 тонноор буурсан үзүүлэлт боллоо. Монголбанк өнгөрсөн жилүүдэд алт тушаалтыг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн юм. Үр дүнд нь 2020 онд худалдан авсан үнэт металлын хэмжээ түүхэн дээд цэгт хүрч, 23 тонн давжээ. Дөрөвдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4.9 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрээд байна. Түүнчлэн валютын нөөц цаашид өсөх төлөвтэй байгаа юм. Сүүлийн саруудад олон улсын зах зээлд алтны үнэ буурах хандлагатай байсан ч дөрөвдүгээр сараас эргэн өсөж эхэлжээ.

Даваа гарагийн байдлаар олон улсын таваарын зах зээлд алтны спот үнэ 0.3 хувиар буурч, унц нь 1871 орчим ам.доллар хүрээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан