Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИНЭ ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан “Бэрхшээл, хямралыг даван туулах сэтгэлзүй” сэдэвт сургалтыг“Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб”-тэй хамтран 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтад бизнесийн салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж буй манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.

Хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан тус сургалтад сургагч багшаар CISV Олон улсын байгууллагын Боловсролын хөтөлбөрийн Ази Номхон Далайн бүсийн зохицуулагч Б.Наранзаяа, СISV Олон улсын байгууллагын гишүүн С.Уянга нар оролцож, илтгэл тавилаа.

Мөн сургалтын үеэр Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүн танилцуулагдсан юм. Уг бүтээгдэхүүн нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэх болон бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой юм.

Цаашид Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ажлын хүрээнд тэдний санхүүгийн хэрэгцээг хангах, ажлын байрыг бий болгох, нэмэгдүүлэх, тогтвортой амьжиргааг дэмжих болон жижиг дунд бизнесүүдийг дэмжихчиглэлээр олон хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ удаагийн сургалтыг зохион байгуулахдаа УОК-оос гаргасан зөвлөмж, шийдвэрийн дагуу хүн хоорондын зай барьж, цар тахлын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг бүрэн авч ажиллалаа. 

 

Хамгийн их уншсан