Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОЛИМПИЙН ӨДРИЙГ УГТСАН ЦАХИМ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Одоогоос 127 жилийн тэртээ 1894 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Францын суут соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер де Кубертен орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг сэргээж, Олон улсын олимпийн хороог үүсгэн байгуулсан түүхтэй. Тус өдрийг дэлхий дахинаа Олон улсын Олимпийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Олимпийн өдрийг угтсан "Олимпизм - Бие бялдрын хүмүүжил - Токио 2020" сэдэвт олон улсын цахим форум 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулагдана.

Спорт-Олимпизмийн их гэр бүлийн гишүүд та бүхнийг цахим форумд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Платформ: Zoom.us

Link: https://us02web.zoom.us/j/86799741278...

MeetingID: 867 9974 1278

Passcode: 2021

Ташрамд дурдахад энэ жилийн Олимпийн өдрийн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос бага ангийн сурагчдын гар зургийн уралдаан, Олон улсын цахим форум, шинэчлэн засварласан МҮОХ-ны төв байр болон Олимпийн музейн нээлтийн ёслол, цахим видео контент, MNB Sport сувагтай хамтран шууд нэвтрүүлэг хүргэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Цахим форумын хөтөлбөрийг дараах линкээс хүлээн авна уу.

Линк: https://drive.google.com/.../1bRayJoNzlFmZohArwmT.../view...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан