Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ЗАРЛАНА

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагаа 20 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Цахим хэлбэрээр энэ сарын сүүлчээр зарлагдах ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, НДЕГ-ын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтэд тулгуурлан эрэмбийг тооцон гаргаж байгаа аж.

Өнгөрсөн оны ТОП-100 аж ахуйн нэгжүүд эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдах шинэ Засгийн газарт тавих хамтран ажиллах санал зөвлөмжийг гаргаж, Монгол Улсын хөгжлийн төлөөх хамтарсан “Эдийн Засгийг Эрчижүүлэх” тунхаг бичигт гарын үсэг зурж байсан билээ.

2019 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсч, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсч, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байсан юм. Тэгвэл хатуу хөл хорио, эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед ТОП аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого хэр байсан, хэддүгээрт эрэмбэлэгдсэн нь талаарх мэдээлэл энэ сарын сүүлээр зарлагдахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан