Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ялагчдын цуваа фестиваль Монголд 6 дахь удаагаа болно

Монголын Моно жүжгийн төв нь 2015 оноос эхлэн Нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёлын Яамны ивээл дор Улсын Драмын Эрдмийн Театр, Соёл Урлагийн Их Сургууль, Хүүхэлдэйн театр, 49-р гудамж театртай хамтран монголын драмын урлагийг дэлхий дахинд сурталчлах, залуу уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсын тайзнаа өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестивалийг амжилттай зохион явуулж ирсэн. Тус төв нь жил бүр үндэсний ялагчийг  тодруулж, тухайн жилд болох “Ялагчдын цуваа” олон улсын фестивальд оролцож, эх орноо төлөөлөн олон улсын уран бүтээлчидтэй өрсөлдөх боломжийг олгодог уламжлалтай.

Энэ жилийн хувьд Соёлын яамны ивээл дор хүүхэд залуусын соёлын боловсролд хувь нэмэр болох үүднээс анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулна.  

Улсын уралдаанд түрүүлсэн “Black box” театрын жүжигчин Г.Мөнхжаргал Самуэл Бэккетийн “Крапын сүүлчийн бичлэг”, Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин Р. Янжиндулам Б.Батдэлгэр “Би хэн бэ”  жүжгүүдээрээ Анатол Гузик “Ади” жүжгээр Молдав улс, Пиотр Кондрат “Шекспирийн шөнө” жүжгээр Польш улс, Ауримас Пинтулис “Сомерын түүх” жүжгээр Литви улс, Гжоржи Жолевски “Крапын сүүлчийн бичлэг” жүжгээр Македони улс, Татьяана Казановски “Яруу найраг” жүжгээр Израиль улс, Ксениа Боёко “Триптич” жүжгээр Оросын Холбооны Улсын жүжигчидтэй өрсөлдөж байна. 

Фестивалийн шүүгчдийн бүрэлдэхүүнд ХБНГУ-ын театр урлагийн институтийн гишүүн, ЮНЕСКО-ын Театр урлагийн институтын моно жүжгийн форумын ТУЗ-ийн гишүүн, урлаг судлаач, шүүмжлэгч Нина Мазур, УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх, Румыны Баковиа театрын жүжигчин, “Баковиа фест монодрама” фестивалийн үүсгэн байгуулагч жүжигчин, шүүмж судлаач Элиза Наоми Жудэу нар ажиллахаар уригдаад байна. 

Дэлхийн 9 улс оролцсон 8 бүтээл “Гран при” шагналд хүч үзэхэд бэлэн болжээ. 

Уралдаан 6 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд” The Parade of Winners” пэйж хуудсаар зохиогдоно.  Та бүхнийг таалан сонирхохыг урьж байна.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
Хамгийн их уншсан