Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ТАНЫ ХҮҮХДЭД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ “JUNIOR” БАГЦ

Таны хүүхэд ирээдүйд санхүүгийн боловсролтой, хэрэглээгээ зохицуулж чаддаг нэгэн болоосой гэж та хүсдэг үү?

Хүүхдийг сурагч байх үеэс нь эхлэн санхүүгийн зөв хэрэглээнд сургаж, төлөвшүүлэх нь тэдний ирээдүйд маш том нөлөө үзүүлдэг гэдэгтэй дэлхий даяар санал нийлээд байна. Сүүлийн жилүүдэд манай улсын эцэг эхчүүд ч хүүхдийг бие даан шийдвэр гаргаж, санхүүгээ зохицуулахад багаас нь сургах болсон.

Тэгвэл санхүүгийн зөв төлөвлөлтөд нөлөөлөх хамгийн чухал зүйл бол туршлага юм. Хүүхдүүд хувийн санхүүгээ удирдаж, бие даан төлбөр, тооцоо хийж, хуримтлал үүсгэх замаар санхүүгийн харилцааны туршлагатай болох нь хамгийн чухал гэж мэргэжилтнүүд үздэг.

Иймд Голомт банкнаас 7-17 насны хүүхэд залууст зориулсан “JUNIOR” багцыг гаргажээ. “JUNIOR” багц нь Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж, Шинэ үеийн дижитал хэтэвч SocialPay аппликэйшн, хамгийн өнгөлөг The Color Card, Интернэт банкны үйлчилгээ,гар утсандаа гүйлгээний мэдээллээ мессежээр хүлээн авах Easy Info зэрэг бүтээгдэхүүнийг багтаасан санхүүгийн цогц үйлчилгээ юм.

Энэхүү багц үйлчилгээг авснаар таны хүүхэд хуримтлалтай болох, олон улсын эрхтэй картаар худалдан авалт хийх, үйлчилгээ авах, дижитал банк ашиглан банкны бүх төрлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ дансанд хийгдэж буй гүйлгээний мэдээллийг өөрийн утас, и-мэйл хаяганд авах, Дижитал банкны гүйлгээнд хязгаар тогтоох гэх мэт үйлчилгээг давхар идэвхжүүлэх боломжтой юм. Мөн хүүхдийн нэр дээр данс болон хадгаламж нээснээр гэр бүлийн бусад хэрэгцээнд зарцуулалгүй, хүүхдийнхээ ирээдүйд хамгийн том  хөрөнгө оруулалтыг хийхээс гадна мөнгөн хуримтлал үүсгэх чухал ач холбогдолтой.

Голомт банкнаас санал болгож буй “JUNIOR” багцыг сонгосноор хүүхэд тань шинэ үеийн, хариуцлагатай иргэдийн нэг болохоор санхүүгийн цоо шинэ аялалд гарахюм.

Хэрхэн JUNIOR багцын үйлчилгээнд бүртгүүлэх вэ? 

Голомт банкны салбарт эцэг эх, асран хамгаалагчийн аль нэг нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг, эхийн цахим үнэмлэхийг бүртгүүлснээр JUNIOR багц үйлчилгээг авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамгийн их уншсан