Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2021" олон улсын цахим үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан МҮХАҮТ, ХХААХҮЯ, НЗДТГ хамтран “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021” Олон улсын үзэсгэлэн худалдааг 23 дахь жилдээ “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар зохион байгуулж байна. 1997 оноос хойш зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд гаднын 10 орны 564 ААН оролцож байсан бөгөөд үзэсгэлэн анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнг Хаан Банк ивээн тэтгэн оролцож байна.

6 дугаар сарын 30-ныг дуустал www.trademongolia.mn цахим хуудсаар олон нийтэд хүрэх үзэсгэлэнд нийслэл Улаанбаатар хот болон 11 аймаг, орон нутгийн 80 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид өөрсдийн 750 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ нэгдэж, хямралын эсрэг хамгийн хямд үнийг санал болгож байна.

Үзэсгэлэнгийн төгсгөлд зохион байгуулагчдын зүгээс шилдгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулж, олон нийтэд зарлах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан