Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ХЭҮК-оос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал Засгийн газарт хүргүүллээ

Хүний эрхийн үндэсний комиссоос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж Засгийн газарт хүргүүллээ.

Уг саналд “Хүүхдүүдийн дунд коронавируст халдварын тархалт, өвчлөл өндөр, эрүүл мэндийн салбарын нөөц, чадавх хүрэлцээгүй байгаа энэ үед хурдан морины уралдааныг зохион байгуулах нь оновчтой шийдвэр гэж үзэхгүй байна. Түүнчлэн 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутагт өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж 50-100 метр газар моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч, биеийн байдал нь хүнд байна.

Мөн зургаадугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг “Их цагаан хөтөл” гэх газар 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан зэрэг тохиолдол гарч аймаг, сумдаас хурдан морины уралдаанд оролцуулахаар унаач хүүхдүүдийг авчирч, эрсдэлтэй орчинд байлгаж, бөөгнөрөл үүсгэх, улмаар халдвар авах, өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх нь хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхолд үл нийцэж байна” хэмээжээ.

2 Сэтгэгдэл
жил бүр хүүхдийн амиар тоглодог бүдүүлэг байдлаасаа салах цаг болжээ. уяачид нь өөрсдөө унаад уралдвал уралдана биз. хамаа алга. хүүхэд эрэмдэг болгож алдаг байдал зогсох ёстой
Zuv zuv
Хамгийн их уншсан