Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Усанд сэлэлтийнхэн “Орчлон” сургуулийн бассейнд бэлтгэлээ үргэлжлүүлж байна

“Токио-2020” олимпийн наадамд усанд сэлэлтийн төрлөөр эрхээ аваад байсан тамирчид өчигдрөөс “Орчлон” сургуулийн бассейнд бэлтгэл хийж эхлээд байна.

Тэд өмнө нь цар тахлын нөхцөл байдлын улмаас Туул голд бэлтгэлээ хийж байсан билээ. Тэгвэл өчигдөр дээрх сургуулийн бассейнд хийж болохыг Улсын онцгой комисс зөвшөөрсөн байна.

Харин боксынхон Хандгайтад, чөлөөтийнхөн Найрамдалд, жүдочид Батсүмбэрт, хүндийг өргөлтийнхөн Төр хурахын аманд, хөнгөнийхөн Архангайд, ширээний тенниснийхэн “Эко” спорт баазад, сагсчид Францад бэлтгэлээ хийж буй.

Бокс, сагсныхан хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 15-нд Токиог зорих бол жүдо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, ширээний тенниснийхэн 21-нд, чөлөөт бөх, хүндийг өргөлтийнхөн 28-нд, марафон гүйлтийнхэн наймдугаар сарын 4-нд эх орноосоо мордоно. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын тухайд Японы Кувана хотод бэлтгэлээ хийж буй бөгөөд тэндээсээ марафоны тэмцээн болох Саппорог зорих юм.

Сонирхуулахад, манай улсаас Токиогийн олимпод байт харваа, буудлага, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 10 төрөлд 42 тамирчинтай оролцохоор болж байна.

Монголын баг өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт байв.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан