Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОЛИМПИЙН НААДМЫГ ҮЗЭГЧГҮЙ ЯВУУЛАХ САНАЛ ГАРГАВ

Японд коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах эсэх талаар Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хороо, Япон улсын Засгийн газар, Токио хотын захиргаа, Олимпийн наадмын Зохион байгуулах хороотой зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа хэмээн Япон улсын Олимп, паралимпийн асуудал эрхэлсэн сайд Т.Марүкава мэдэгдлээ. Японы Засгийн газар болон эрх баригч Либерал ардчилсан намын зүгээс ч олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулж, халдварын эсрэг арга хэмжээг чангатгах талаар нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргаад буй.

Токио хотод долдугаар сарын 1-ний өдөр халдварын 673 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногийн мөн өдрийн тоог 12 хоног дараалан давжээ. Ингэснээр Токио хотын халдвар авсан нийт иргэдийн тоо 174,604 болоод байна. Харин Япон улсын хэмжээнд 801,553 хүн коронавирусийн халдвар авч, 2236 хүн нас баржээ.

Өмнө нь олимпийн наадмыг үзэгчдийн суудлын 50 хувийн дүүргэлттэйгээр явуулах шийдвэр гаргаад байв.

Эх сурвалж:МҮОХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан