Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголбанк төлбөрийн системээ амжилттай шинэчилсэн тухай “Fintech Finance” вэб сайтад онцолжээ

Финтек, цахим санхүүгийн үйлчилгээний тухай онцлон нийтэлдэг олон улсын нэр хүнд бүхий Fintech Finance вэб сайтад Монголбанк төлбөрийн системээ шинэчлэх төслөө амжилттай дуусгаж, дөрөвдүгээр сард шинэ системдээ бүрэн холбогдсон тухай мэдээлсэн байна.  

Монголын төв банк энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Compass Plus компанитай хамтран ажилласнаар эрчимтэй өсөж буй төлбөр тооцооны ачаалал, хүчин чадлыг бүрэн хангаж, баталгаатайгаар явуулах хэрэгцээ шаардлагад нийцсэн системтэй болсон гэж онцлон дурджээ.

Энэ талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Төлбөрийн картын системийг ийнхүү амжилттай шинэчилснээр төлбөрийн системийн дэд бүтцийн найдвартай байдлыг хангахын зэрэгцээ төлбөрийн картын сүлжээний баталгаатай байдлыг сайжруулж, олон төрлийн төлбөрийн хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж ярьжээ. Мөн Compass Plus компанийн Борлуулалт, бүртгэл тооцоо хариуцсан ахлах менежер Д.Романов “Манай компанийн хувьд энэ нь чухал ач холбогдолтой төсөл байлаа. Одоогоор Монголын банкуудын 80% нь Compass Plus-ийн программ хангамжинд холбогдсон бөгөөд Монгол Улсын төв банк төлбөрийн системийн шинэчлэлийн төслийн хамтрагчаар биднийг сонгон хамтран ажилласан нь гайхалтай үйл явдал” гэсэн байр суурь илэрхийлжээ.  

Хэдийгээр цар тахалтай холбоотой хязгаарлалтын дэглэмийн үеэр энэхүү ажлын дийлэнхийг зайнаас гүйцэтгэсэн ч хоёр талын хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд амжилттай болсныг компани онцлон тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан