Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЦДБЭЧ-ынхан Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойд зориулж бэлэг барилаа

Алдарт "Жаран хар, арван цагаан"-ны үргэлжлэл Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын найрал дуучид маань Монгол улсынхаа "Тусгаар тогтнол"-ыг тунхаглан дуулж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх нэгэн сайхан үйлийн хүндэт оролцогчид боллоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" хэмээх алдартай шүлэгт Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, "Никитон" хамтлагийн ахлагч дуучин Б.Батчулуун аялгуу хийж, Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар болон ЦДБЭЧ-ын найрал дуучидтай хамтран дуулж, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойдоо бэлэг барилаа.

ЦДБЭЧ-ын ерөнхий хормейстр, дэд хурандаа А.Ариунзаяа "Цэргийн уран бүтээлчид бид эх орон, эр цэрэг, Зэвсэгт хүчнээ магтан дуулахын зэрэгцээ энэ цагийн бидний эрх чөлөө, тусгаар тогтнол ямар үнэ цэнээр олдсоныг энэхүү шинэ уран бүтээлээрээ тунхаглаж байнаа" гээд, нийт уран бүтээлчиддээ амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан